temp

Мэргэжлийн индекс: C078803

Боловсролын зэрэг: Дипломын дээд

BIO ENGINEERING

Байгаль орчны нөхөн сэргээлт, хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн болон эмийн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбар дахь хөрсний аюулгүй байдлыг судлан шинжлэх, хамтарсан судалгаа шинжилгээ хийх чадвартай инженер бэлтгэнэ.

Сургалтын орчин

Химийн лаборатори /G108/

 

Хими-биотехнологийн салбар нь тухайн үеийнхээ хэрэгцээ, шаардлагын дагуу төрөл бүрийн материалыг хөгжүүлэн үйлдвэрлэх химийн болон биотехнологийг ашиглан эмийн болон хүнсний үйлдвэрлэл, газар тариалан, тоног төхөөрөмж, цахилгаан, электроникийн үйлдвэрлэл зэрэг бүхий л салбарт хэрэглэж болохуйц, хими, биологийн суурь онол болон хэрэглээний технологийг системтэйгээр эзэмшүүлэн практик инженер бэлтгэхийг зорьж байна. Био инженерийн хими, биологийн мэргэжлийн суурь хичээл нь органик хими, органик бус хими, физик хими, аналитик хими, биохими, микробиологи, химийн инженерчлэл, биотехнологи хими байна. Эдгээр хичээл нь шинжлэх ухааны технологийн хөгжил, аж үйлдвэрийн технологи төрөлжих болон нэгдэх үйл явцыг ойлгох, оролцох чадвартай инженер бэлтгэхийн үндэс юм.

Хими-биологийн лаборатори

Судлах хичээл: Химийн туршилт, Био-химийн туршилт, Хүнсний химийн туршилт, Байгаль шинжлэлийн лаборатори , Микробиологи, Биотехнологийн туршилт

Курс: 1, 2, 3, 4, 5-р курс

Хүчин чадал: Нэг дор 20 оюутан хичээллэх боломжтой.

Давуу тал: Органик болон органик бус хими-биологийн лабораторийн ажилд шаардагдах Япон улсын багаж, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон.

Сургалтын төлөвлөгөө