Оюутны алба

Монгол Коосэн Технологийн коллежийн оюутны алба нь оюутныг элсэн орохоос эхлээд төгсөх хүртэл оюутны зан төлөвшил, хүмүүжил, бие хүн болон төлөвшихөд анхаарч хичээлээс гадуурх секц дугуйлан, сонгон хичээллүүлэх, уралдаан тэмцээн зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг хариуцан ажилладаг. Оюутан нь МКТК-ийн сургалтын хөтөлбөрийн норм, кредитийг эзэмшсэн, онолын мэдлэг, мэргэжлийн ур чадвартай, дээд боловсролын дипломын зэрэгтэй инженер, ёс зүй, ёс суртахуунтай иргэн болж төлөвшсөн байх ёстой.

Сургалтын тэтгэлэг​​

Хичээлийн дүн, ирц, идэвхи зүтгэл, олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон байдал зэргийг харгалзан шилдэг оюутнуудаа дараах дотоодын болон гадаадын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамруулж байна. Үүнд:

  • Монгол улсын ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг
  • Монгол улсын ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг
  • “Шинэ Монгол-Мабүчи” сангийн тэтгэлэг
  • “Оюу Толгой” тэтгэлэг
  • “Зориг” сангийн тэтгэлэг
  • “Нихон соогэй ” сангийн тэтгэлэг
  • “Японы сансар судлалын төв ISPA” тэтгэлэг

“Монгол Коосэн” Технологийн коллежийн төслийн удирдагч асан Ц.Ариунаагийн нэрэмжит “Яргуй” сан

Сангийн зорилго:
“Монгол Коосэн” Технологийн коллежид амжилттай суралцаж байгаа оюутанд, мөн тус сургуулийг төгсөгчдийн ажлын байранд шаардлагатай мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд санхүүгийн дэмжлэг /тэтгэлэг/ олгоход оршино.

Сангийн санхүүжилт:
Оюутан, төгсөгч, тэдний эцэг эх, япон багш нар, зочид төлөөлөгчид, ААН-ийн хандив, тусламж
МКТК-ийн жилийн нийт орлогын 0.5 хувь хүртэлх мөнгөн дүнг санд төвлөрүүлнэ.
Хандивын данс: “Монгол Коосэн” Технологийн коллеж

Хичээлийн жилийн онцлох үйл явдал

  • Ургац хураалт
  • Оринтэйшн
  • Японы коосэн сургуулийн оюутнуудтай хамтарсан хичээл
  • Бүнкасай
  • Үйлдвэртэй танилцах аялал
  • Агаарын бөмбөлөг хөөргөх туршилт
  • Эмчийн үзлэг
  • Оюутны шинэ жил
  • Үйлдвэрлэлийн дадлага
  • Женесис хөтөлбөрөөр
  • Японтой танилцах аялал
  • Робокон
  • Эцэг эх, оюутан, багшийн гурвалсан уулзалт
  • Ажил олгогчийн семинар
  • “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг
  • Улаанбаатар марафон
  • Төгсөлт
  • Япон хэлний зуны сургалт

Секц, дугуйлан, клуб

  • Англи хэлний ярианы клуб
  • Япон хэлний ярианы клуб
    Охидын клуб
  • Усан тариалангийн клуб
  • “Моко” робоконы клуб
  • Дизакон клуб
  • Гар бөмбөгийн дугуйлан
  • Сагсан бөмбөгийн дугуйлан
  • Регбигийн клуб
  • Хөгжмийн дугуйлан
  • Өглөөний клуб
  • Анимэ клуб
  • Зургийн дугуйлан
  • Каратегийн клуб
  • Математикийн сонгон

Уралдаан тэмцээн

  • Сагсан бөмбөгийн тэмцээн
  • Гар бөмбөгийн тэмцээн
  • Ширээний теннисийн тэмцээн
  • Коосэн дундын сагсан бөмбөгийн тэмцээн
  • Коосэн дундын гар бөмбөгийн тэмцээн
  • ШУТИС-Коосэнтой хамтарсан “Шүхэрт өндөг” тэмцээн
  • Дизакон
  • Робокон
  • Регби клубийн тэмцээн
  • Япон хэлний илтгэлийн тэмцээн
  • Англи хэлний илтгэлийн тэмцээн
  • “Ди-Кон” программын тэмцээн
  • 1-р курсийн оюутнуудын модон машины уралдаан

Дотуур байр

  • 1-р курсийн оюутан сарын 38000 төгрөг
  • Бусад курсийн оюутан сарын 65000 төгрөг төлнө.

Карьер
төв

4-р курс төгсөх үеэс эхлэн оюутнуудтай төгсөлтийн дараах карьерийн талаар зөвлөлдөж, ажилд орох болон дэвшин суралцах үйл ажиллагааг дэмжиж ажилладаг. Карьер төв дараах үйл ажиллагааг явуулж байна.

  • Төгсөх ангийн оюутныг ажилд орох, дэвшин суралцах төрөл бүрийн мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх
  • Аж ахуйн нэгж, компани, сургуулийг төгсөгчидтэй холбох гүүр болон ажиллах
  • Үйлдвэрлэлийн дадлагад хамруулах, шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэхэд туслах
  • Ажилд орох ярилцлага, уулзалт зохион байгуулах

Төгсөөд яах вэ

Япон улс дахь багшийн сургалт

Хамтарч ажилладаг дотоодын 20 гаруй компани, аж ахуйн нэгж ажлын саналаа явуулдаг. “АПУ”, 4-р цахилгаан станц, “Айзава Монгол”, “Бармон” зэрэг компаниудад манай төгсөгч нар ажиллаж байна.

Монголын их, дээд сургуульд дэвшин суралцах

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Герман-Монголын хамтарсан ашигт малтмал,технологийн дээд сургууль
Шинэ Монгол Технологийн дээд сургууль
Харин манай төгсөгч ТТДС руу дэвшин суралцвал 4-р курст орно.

Японы ААН-д ажиллах

Японы Токио хотын Шинагава дүүргийн захиргаа болон “Монголд Япон загварын коосэн байгуулахыг дэмжих нийгэмлэг ” -ийн хамтарсан Японд үйлдвэрлэлийн дадлага, ажилд орох мэдээлэл олгох семинарыг жилд 2 удаа зохион байгуулж байна. Мөн Японы үндэсний технологийн хүрээлэн ажлын байрны мэдээлэл олгох семинарыг жилд нэг удаа зохион байгуулдаг. Уг семинараар дамжуулан оюутнууд Японд шууд ажлын байртай болж байна.

Японы коосэнгийн ахисан төвшин, их, дээд сургуульд дэвшин суралцах

Японы коосэнгийн ахисан төвшинд дэвшин суралцах шалгалтыг Монголд зохион байгуулж байна. Үүнд:

  • Сэндай коосэн
  • Томакомай коосэн
  • Хакодатэ коосэн
  • Хачинохэ коосэн
  • Күширо коосэн
  • Асахикава коосэн
  • Ичиносэки коосэн
  • Акита коосэн
  • Цүрүока коосэн

Мөн хамтын ажиллагаатай “Чибагийн технологийн дээд сургууль”, “Шибаүрагийн технологийн дээд сургууль”, “Мүроран технологийн дээд сургууль”, “Тоёхаши технологийн дээд сургууль”-д шалгалт өгөн 3-р курсээс дэвшин суралцах боломжтой.

Япон улсад хийх оюутны дадлага​

Манай сургуулийн оюутнууд дараах хөтөлбөр болон гадаадын байгууллагын дэмжлэгтэйгээр Япон улсад дадлагад хамрагдаж байна. Томоохон дадлагын хөтөлбөрөөс товч танилцуулж байна.

“Сакура сэйэнс” хөтөлбөр
Хамрагдах оюутан: 3-р курсын оюутан, сурлага сахилгаар тэргүүн байх

Япон улсын коосэн сургуульд 7-10 хоногийн хугацаанд дадлага хийх бөгөөд дадлагын хугацаанд хамтарсан туршилт, дадлагын хичээл, япон соёлын хичээл, ААН болон шинжлэх ухааны музей, түүх соёлын дурсгалт газартай танилцдаг. Нийт 83 оюутан хамрагдаад байна.

“Үйлдвэрлэлийн дадлага”
Хамрагдах оюутан: 4, 5 курсын оюутан, япон хэлний N4, N3 төвшний мэдлэгтэй байх (Ярилцлагa хийж сонгон шалгаруулна)

Шинагава дүүрэг, Японы коосэнг Монголд байгуулахыг дэмжих нийгэмлэг, Монгол Хоккайдоо нийгэмлэг, Японы Үндэсний Технологийн Хүрээлэн, Мүроран Технологийн Дээд сургуулийн дэмжлэгтэйгээр Япон улсын компанид 1 сарын хугацаатай үйлдвэрлэлийн дадлага хийх боломжтой. Үйлдвэрлэлийн дадлагaа сайн хийвэл тухайн компанид төгсөөд ажилд орох урилга авдаг. Өнөөг хүртэл нийт 74 үйлдвэрлэлийн дадлага хийж 22 оюутан Япон улсад инженерээр ажиллаж байна.

Шибаүра Технологийн Дээд Сургуулийн “GPBL” хөтөлбөр
Хамрагдах оюутан: 3, 4 курсын оюутан, англи хэлний мэдлэг өндөр байх

Гадаад оюутнуудтай баг болж мэргэжлийн салбарын хүрээнд дэвшүүлсэн асуудлыг шийдэхийн тулд ярилцаж, мэтгэлцэж хамтарч ажилласнаар харилцаа, асуудлыг шийдэх чадвар эзэмшин бусад орны өөр соёлоос суралцаж олон улсад ажиллаж чадах боловсон хүчний эзэмшвэл зохих чадвараа дээшлүүлдэг. Нийт 8 оюутан энэхүү хөтөлбөрт хамрагдсан.

“JENESYS” хөтөлбөр
Хамрагдах оюутан: 1-3 курсын оюутан, сурлага сахилгаар тэргүүн, тэмцээн уралдаанд оролцож амжилт үзүүлсэн байх

Япон улсын засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөр бөгөөд ирээдүйд тухайн салбартаа амжилт гаргах магадлалтай хүүхэд залуучуудыг урин Японы улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, түүх, дипломатын талаарх ойлголтыг олгох зорилготой.

Төгсөгчийн мэдээлэл

Манай анхны төгсөлт 2019 оны 6-р сард болж, барилга, механик, цахилгааны инженер мэргэжлээр 64 оюутан төгссөн.