Элсэлтийн бүртгэл

Элсэлтийн бүртгэлийн хураамж цахимаар төлөх

Сургуулийн данс: ХААН БАНК 5030 773 773
Хүлээн авагч байгууллага: “Монгол коосэн” Технологийн коллеж
Гүйлгээний утга хэсэгт: Овог нэр, Утасны дугаараа бичнэ үү

Загвар:

Төлбөрийн хөнгөлөлт

Түгээмэл асуулт, хариулт

Сургуулийнхаа тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү.

Манай сургууль нь 9-р анги төгсөгчийг элсүүлдэг инженерийн сургууль юм. Барилга, механик, цахилгаан, био болон компьютерын ухааны инженерийн мэргэжлээр 5 жил суралцана. Дадлагын хичээлээр дамжуулж онолын мэдлэг олгодог. Дугуйлан, секц ихтэй.

Ямар мэргэжлээр элсэлт авдаг вэ?

Барилга, механик, био, цахилгаан, компьютерын ухааны инженерийн мэргэжлээр элсэлт авдаг.

Сургалтын төлбөр хэд вэ?

Жилийн төлбөр 5 800 000 төгрөг.

Ямар зэрэгтэй төгсөх вэ?

Барилга, механик, цахилгаан, био болон компьютерын ухааны инженерийн мэргэжлээр дээд боловсролын дипломын зэрэгтэй төгсөнө.

Дотуур байртай юу?

Дотуур байртай. 

Элсэлтийн шалгалтаа ямар хичээлээр авах вэ?

Зохион бичлэг, математик, айкү тест, ярилцлага, ур чадварын шалгалт авдаг.

Бүртгүүлэхдээ ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

Асран хамгаалагчийн иргэний үнэмлэх, өөрийн төрсний гэрчилгээ, 3х4 хэмжээтэй 2 хувь цээж зураг, бүртгэлийн хураамж 15000 төгрөг.

Яаж бүртгүүлэх вэ?

Сургууль дээр өөрийн биеэр ирж анкет бөглөнө. Эсвэл вэб хуудсаар бүртгүүлж болно.

Төгсөөд юу хийх вэ? Ажлын байр бэлэн үү?

Монгол, Японы их дээд сургуульд элсэх, Монгол, Японы аж ахуй нэгжид инженерээр ажилд орох боломжтой.

Япон улстай танилцах аялал хийдэг үү?

3-р курсээс эхлэн Сакура сайэнс, Женесис хөтөлбөрөөр 7-10 өдрийн Японтой танилцах аялал хийдэг. 4,5-р курсд Японы коосэн сургууль эсвэл аж ахуй нэгжид 2-4 долоо хоногийн үйлдвэрлэлийн дадлага хийдэг.

Би инженер болох сонирхолтой ч физик, математикийн хичээлдээ муу бол яах вэ?

Инженер болох чин хүсэл эрмэлзэлтэй байхад болно.

Танай сургуульд элсэхэд дунд сургуулийн дүнгийн голч хамаарах уу?

Хамаарахгүй. Та манай сургуулийн элсэлтийн шалгалтанд тэнцсэн бол элсэн орж болно.