Профессор НАКАНИШИ ЮҮЖИ
“Монгол Коосэн” Технологийн коллежийн Удирдах зөвлөлийн дарга

Мэндчилгээ​

Мэргэжил бүхэн сайхан. 

Мэргэжлээ сонгохдоо хүсэл мөрөөдөл, зүрх сэтгэлээ дагах хэрэгтэй. Бусдад хэрэгтэй, бусдын төлөө, цаашилбал улс эх орныхоо төлөө, хүн төрөлхтний төлөө би хэрэгтэй ажил хийх юм сан гэж бодож мэргэжлээ сонговол маш сайн. 

Техник, технологи, автомашин, хөдөлгүүр сонирхдог хэрнээ “Би ч математиктаа тааруухан даа”, физикийн хичээлдээ дуртай боловч “Даалгавраа хийж амждаггүй юм чинь, инженер болж чадахгүй байхдаа” гэж боддог хүүхэд байдаг. 

Хэрэв тийм бол эмээх зүйлгүй инженерийн мэргэжлийг сонгохыг зөвлөж байна. Хүн аливаа зүйлийг оролдсоор байгаад чаддаг болно. Тасралтгүй үргэлжлүүлж, бэрхшээлээс шантрахгүй байх хэрэгтэй. 

Бид техникийн ур чадвартай, онолын цогц мэдлэгтэй, зохион бүтээх сэтгэлгээтэй, хүнлэг энэрэнгүй инженерийг өсгөн хүмүүжүүлэхийг зорьдог.

Хүүхдүүд та бүхэн инженер болж, мөрөөдлөө бүтээгээрэй!

М. СЭРГЭЛЭН
“Монгол Коосэн” Технологийн коллежийн захирал

Мэндчилгээ​

“Монгол Коосэн” Технологийн коллежийн эрдэмтэн багш, ажилтан, сурган хүмүүжүүлэгч хамт олноо төлөөлөн мэндчилье.

Бид Япон улсын инженерийн боловсрол олгодог “Коосэн” тогтолцоог Монгол Улсад нутагшуулах ажлыг эхлүүлээд 10 гаруй жил болсон байна.

“Коосэн” сургууль нь инженерийн боловсрол олгодог дээд боловсролын байгууллага бөгөөд бусад их, дээд сургуулиас ялгаатай нэг онцлог бий. Энэ нь дунд сургууль төгсөгч буюу 15 настай хүүхдийг элсүүлдэг. Хүүхэд насны гэгээн мөрөөдлөөрөө жигүүрлэн, төсөөлөн бодох чадвараа хөгжүүлэх, бага насны мэдрэмжээ мартахгүй байх нь зохион бүтээгч, инженер хүний зайлшгүй чанар гэж хэлж болно. Коосэнд 15 настай хүүхэд элсэж ороод, 5 жилийн хугацаанд инженерийн мэргэжлээр суралцаж, 20 настай инженер болон бэлтгэгдэж гарна. Коосэн нь өөр улс, оронд байдаггүй гагцхүү Японд л байдаг боловсролын өвөрмөц тогтолцоо юм. 1960-аад онд Япон улс коосэн тогтолцоог боловсролынхоо салбарт нэвтрүүлснээр улс, орныхоо эдийн засаг, аж үйлдвэрийн эрчимтэй хөгжлийг хангах инженерийн боловсон хүчнээ бэлтгэж чадсан билээ.

1972 онд Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ үеэс эхлэн хоёр улсын улс төр, соёлын харилцаа, хамтын ажиллагааны үндэс тавигдсан байдаг.

Монгол залуус 1980-аад оны эхэн үеэс Японы их, дээд сургуульд суралцаж эхэлжээ. Японы “Коосэн” буюу Технологийн коллежид анхны монгол оюутан 1991 онд элсэн суралцсанаас хойш өдий хүртэл 500 гаруй залуус төгссөн байна.

Японы Коосэн төгссөн эдгээр залуус Монголдоо коосэн байгуулах хөдөлгөөн өрнүүлж, 2008 онд “Коосэн клуб” байгуулсан юм. Энэхүү санаачилга, хөдөлгөөн өргөжиж “Япон загварын коосэнг Монголд байгуулахыг дэмжих нийгэмлэг” ТББ болон “Сасакава энхтайвны сан”-гийн дэмжлэгээр 2013 онд Техник Технологийн Дээд сургуульд “Коосэн” хөтөлбөрийн загвар анги нээсэн юм. Улмаар 2014 онд “Монгол Коосэн” Технологийн коллеж байгуулагдаж, анхны оюутнаа элсүүлсэн билээ. Мөн 2014 онд “Шинэ Монгол Коосэн”, “ШУТИС-Коосэн” байгуулагдаж анхны элсэгчээ авсан билээ. Одоо Монголын 3 коосэнд нийт 800 гаруй оюутан суралцаж, 100 гаруй япон, монгол профессор, багш нар ажиллаж байна.

Манай оюутнууд их, дээд сургуулийн оюутны дунд болдог “Робокон”, “Ган гүүр”, “Автомат робот”-ын тэмцээн, Японы их, дээд сургууль болон коосэн дунд зохион байгуулагддаг “Дизакон”, “Айдиатон”, “Коосэн форум”, “Глобал Пи Би Эл” зэрэг уралдаан тэмцээн, хамтарсан судалгаа, семинарт идэвхтэй оролцож байна. Мэргэжлийн хичээл, сургалтаас гадна япон хэл, соёлыг шимтэн судалж, “Япон хэлээр хэн сайн дуулах вэ?”, “Япон хэлээр уран илтгэх”, “Япон хэлний ханз үсгийн наадам” зэрэг уралдаан тэмцээнд оролцдог оюутны тоо жил ирэх тутам нэмэгдэж байна.

Мөн манай оюутнууд Японы техник, технологи, шинжлэх ухаан, түүх соёлтой танилцах “Сакура сайенс”, “Женесис” хөтөлбөрт хамрагдаж Японд айлчилдаг билээ.

2017 оноос эхлэн манай оюутнууд Монгол, Японы үйлдвэр, аж ахуйн нэгжид үйлдвэрлэлийн дадлага хийж эхэлсэн төдийгүй сургуулиа төгсөөд Японы компанид инженерээр ажиллах урилга авч байна. 2019 онд манай сургуулийн анхны 64 оюутан төгссөн. Анхны төгсөгчдийн маань 30 хувь нь Японы компани, 50 хувь нь Монголын компанид ажиллаж, 20 хувь нь ИДС-д элсэн суралцаж байна.

Манай сургууль “Мөрөөдлөө бүтээе!” гэсэн уриатай. Манай коосэнгийн төгсөгчид урдаа тавьсан зорилгодоо хүрч, мөрөөдлөө биелүүлэхийн төлөө оюун ухаан, бие сэтгэл, эрдэм мэдлэгээ дайчлан зүтгэж, эх орныхоо бүтээн байгуулалтад хөгжил дэвшлийг авчрах болно.

эрхэм
зорилго

“Мөрөөдлөө бүтээе!”

Эрхэм
зорилго

Хүнлэг, оюунлаг, ухаалаг инженер бэлтгэнэ.

Үнэт
зүйлс

Эх хэл, эрдэм мэдлэг,
эв эе

Алсын
хараа

Үндэсний болон төв азийн “коосэн” загварын тэргүүлэх технологийн коллеж болох

Эх хэл


Бид эх хэлээ эрхэмлэн дээдэлнэ. Бид монгол хэлээр суралцаж, сэтгэж, ажиллах мэргэжилтэн бэлтгэнэ.

Эрдэм мэдлэг

Бид эрдэм мэдлэгийг эрхэмлэн дээдэлнэ. Бид шинжлэх ухааны өргөн мэдлэг боловсрол, мэргэжлийн мэдлэг, ур чадвар эзэмшсэн оюунлаг мэргэжилтэн бэлтгэнэ.

Эв эе


Бид хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалдаг, багаар хамтран ажиллаж, амьдрах чадвартай хүнлэг, ухаалаг иргэнийг төлөвшүүлнэ.

ҮНДСЭН БОДЛОГО

Монгол Коосэн” Технологийн коллеж нь Японы “Коосэн” технологийн коллежийн хөтөлбөрийг загвар болгон технологи, инженерийн сургалт, сургалт, судалгаа, аж үйлдвэрийн салбарт технологи нэвтрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлдэг бөгөөд суурь боловсролтой иргэнийг элсүүлж, 5 жилийн сургалтын хөтөлбөрөөр онолын мэдлэг, ур чадвар, дадал бүхий дипломын зэрэгтэй инженерийг бэлтгэдэг дээд боловсролын байгууллага юм.

“Монгол Коосэн” Технологийн коллеж нь доорх 5 мэргэжлийг олгох сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. 

Үүнд:

  • Цахилгааны инженер (C071304)
  • Механикийн инженер (С071501)
  • Барилгын инженер (С073202)
  • Био инженер (С078803)
  • Компьютерын инженер (С061301)

Коосэнд дунд сургууль (9-р анги) төгсөгч элсэн суралцдагаараа бусад их, дээд сургуулиас онцлогтой.

Коосэнгийн үндсэн ангид 5 жил суралцаад дэд бакалаврын дипломын зэрэг, ахисан төвшний ангид 2 жил, нийт 7 жил сурч бакалаврын зэрэг авна.

Коосэн төгсөгч магистр, докторын сургалтанд дэвшин суралцах боломжтой.

Курс ахих тусам ерөнхий эрдмийн хичээлийн цаг багасч, мэргэжлийн хичээлийн цаг нэмэгдэнэ. Дадлага болон туршилт дээр суурилан онолын мэдлэг олгоно.

Элсэгчид тавигдах шаардлага

“Монгол Коосэн” Технологийн коллеж нь дараах чадварыг эзэмшсэн 9-р анги төгсөгчийг элсүүлэн суралцуулах бодлого баримтална. Үүнд:

ХУВЬ ХҮНИЙ
ЧАДВАР:

БҮТЭЭХ УХААН БОЛОН
СУУРЬ МЭДЛЭГ:

ХЭЛНИЙ
ЧАДВАР:

Төгсөгчийн
загвар

Төгсөгч нь МКТК-ийн сургалтын хөтөлбөрийн норм, кредитийг эзэмшсэн, онолын мэдлэг, мэргэжлийн ур чадвартай, дээд боловсролын дипломын зэрэгтэй инженер, ёс зүй, ёс суртахуунтай иргэн болж төлөвшсөн байх ёстой. Төгсөгч дараах чадварыг эзэмшсэн байна. Үүнд:

Хувь хүний чадвар (хүнлэг инженер)

  1. Хүнлэг энэрэнгүй сэтгэлтэй, үнэнч шударга
  2. Ёс суртахуун, хүмүүжил төлөвшилтэй байх
  3. Байгаль, хүрээлэн буй орчныг хайрлан хамгаалах
  4. Монгол хэлийг төгс эзэмшсэн
  5. Хамт олон, багаар ажиллах
  6. Хувийн зохион байгуулалт, үүрэг, хариуцлага
  7. Өөрийгөө илэрхийлэх, бусдыг сонсох, харилцааны соёлтой байх
  8. Идэвх санаачилгатай байх

Мэргэжлийн чадвар (оюунлаг инженер)

  1. Шинжлэх ухааны суурь мэдлэгтэй
  2. Мэргэжлийн онолын мэдлэг болон практик ур чадвар эзэмшсэн
  3. Нийгмийн хэрэгцээ, шаардлагыг олон талаас нь судлах, дүгнэх, задлан шинжлэх, шийдвэрлэх
  4. Орчин үеийн технологийн хөгжлийн хандлагыг мэдрэх, өөрийгөө хөгжүүлж, үргэлжлүүлэн суралцах
  5. Эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх
  6. Инженерийн ёс зүй, хариуцлагатай байх

Глобал чадвар (ухаалаг инженер)

  1. Түүх, соёл, нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн суурь мэдлэгтэй
  2. Мэдээллийг хайх, хүлээн авч, боловсруулах чадвартай байх
  3. Япон хэлний дунд болон түүнээс дээш төвшний мэдлэгтэй байх
  4. Англи хэлний дунд болон түүнээс дээш төвшний мэдлэгтэй байх
  5. Мэргэжлийн хөрвөх чадвартай байх

Үүсгэн байгуулсан товч түүх

Японд “коосэн” төгссөн А.Ганбаяр, Ш.Буянжаргал, Н.Ганбилэг, Б.Дэмчиг тэргүүтэй залуус Монголдоо “коосэн” байгуулах санаачилга гаргаж, 2008 онд “Коосэн клуб” байгуулсан юм. Энэхүү санаачилга, хөдөлгөөн өргөжиж “Япон загварын коосэнг Монголд байгуулахыг дэмжих нийгэмлэг” ТББ байгуулагдсан. Улмаар 2013 оны 10-р сард Техник, Технологийн Дээд сургууль Японы “Сасакава Энхтайваны Сан”-тай хамтран “Коосэн тогтолцоог Монголд нэвтрүүлэх” төслийг хэрэгжүүлэн, ажиллахаар болсон билээ.

Япон улс дахь багшийн сургалт

Манай сургууль нь гадаад, дотоодын их, дээд сургууль, коосэн сургууль, ААН-тэй хамтын ажиллагааг өргөн хүрээнд хөгжүүлэхэд байнга нээлттэй ажилласаар ирсэн. Японы сургалтын байгууллагатай хамтран туршлага солилцож “коосэн”-гийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, менежментийн арга барилыг нэвтрүүлэх зорилгоор багш, ажилтны ур чадвар, чадамжийг сайжруулах сургалтанд 2014 оноос тасралтгүй хамруулахын зэрэгцээ оюутан солилцооны хөтөлбөр, багш нарын хамтарсан судалгааг идэвхтэй дэмжин ажиллаж байна.

Хамтын ажиллагааны гэрээ, санамж бичиг байгуулсан байгууллага

МОНГОЛ УЛС ДАХЬ ХАМТАРСАН СУРГАЛТ, ДАДЛАГА

Жил бүр Япон улсаас дараах байгууллага сургуулийн оюутан, багш нар ирж түр болон урт хугацаанд хичээл зааж дадлага хийдэг.Үүнд:

  • Кообэгийн Их сургууль
  • Сэндай коосэн
  • Томакомаи коосэн
  • Сасакава энхтайван сан
  • ЖАЙКА
  • Японы Үндэсний Технологийн Хүрээлэн
  • Салежио коосэн
  • Мүрорангийн
  • Технологийн Дээд сургууль
  • Токио хотын Аж үйлдвэрийн технологийн коосэн
DSCN4856
4Z8A0781

Технологи нэвтрүүлэх төв

Төвийн үндсэн үйл ажиллагаа нь технологи нэвтрүүлэx, инновацийг хөгжүүлэх, оюуны өмчийн талаар зөвлөх, сургалт явуулах, Монгол Коосэнгийн судлагааны үр дүнг нийгэмд дэлгэрүүлэхийн зэрэгцээ, төрийн байгууллага, хувийн хэвшил болон олон нийтийн байгууллагатай судалгаа шинжилгээний хамтын ажилллагааг дэмжихэд чиглэнэ. Эдгээр үйл ажиллагаагаар Монгол Коосэнгийн төсвийн орлогын шинэ эх үүсвэр бий болгон, улмаар улс орон, нийгмийн хөгжил хувь нэмэр оруулан, цаашилбал глобал зах зээлд оролцох үндсэн зорилготой болно.

 

Premium Banner

Premium Banner gives you a wide range of styles and options that you will definitely fall in love with

Үйл ажиллагааны чиглэл

Төв нь дээрх зүйлийн зорилгод нийцсэн дараах үндсэн үйл ажиллагааг явуулна:

Монгол Коосэнгийн инновацийг хөгжүүлэх, менежментийн тухай үндсэн чиглэл, төлөвлөгөө боловсруулах

Монгол Коосэнгийн инновацийг хөгжүүлэх, менежментийг гардан хийх.

Монгол Коосэнгийн технологи,
ноу-хау-ийг нэвтрүүлэx.

Монгол Коосэнгийн ажилтан, судлаач, оюутнуудад инновацийн талаар зөвлөгөө өгөх, сургалт явуулах.

Өөрийн байгууллага, хувийн хэвшил болон олон нийтийн байгууллагатай хамтарсан судалгаа, төсөл хийх Бэлэн технологийг нутагшуулах, судалгаа хийх.

Дээрх зүйлд заасан төвийн зорилгод нийцэх бусад үйл ажиллагаа.

Монгол Коосэнгийн удирдлагаас үүрэг болгосон эсвэл даалгасан бусад үйл ажилллагаа.

Монгол Коосэнгийн сургалтын чанарыг сайжруулах, инноваци, технологийн гарааны компани хйихэд шаардлагатай мэргэжилтэнг бэлтгэх, бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх.

Хэрэгжүүлж буй төсөл

D-CON

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн Хөвсгөл, Хэнтий , Дорнод зэрэг Монгол орны бэлчээрийн голомт болсон хэд хэдэн газар ой хээрийн түймэрт нэрвэгдээд байна. Уг асуудлын хүрээнд хиймэл оюун ухаан болон зүйлсийн интернет ашиглан ойн хээрийн түймрийг хурдан шуурхай илрүүлэх, тархацыг урьдчилан тооцоолох системийг хийж байна. Уг төхөөрөмжөөр 2020 оны 6 сард Япон улсад D-CON “Deep learning contest”-д орохоор бэлдэж байна.

Агаарын бөмбөлөг

2019 оны 10 сарын 29-нд Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн баярт зориулан 3 агаарын бөмбөлөгийг төв талбай дээрээс хөөргөсөн. Энэ туршилтаар газрын гадаргаас дээш 33-38 км хооронд орших үүлгүй, салхигүй хамгийн тогтуун Стратосферийн давхрага руу агаарын бөмбөлөг хөөргөж агаар мандлын шинж чанарыг тодорхойлох судалгаа хийлээ. Энэхүү судалгаагаар Улаанбаатар хотын төв хэсгийн агаарын тоосжилт болон даралтын утгыг өндрөөс хамааруулан авч чадсан.

Агаарын бөмбөлөг хөөргөх туршилтыг 4 дэх жилдээ Япон Улсын Чибагийн Технологийн Дээд сургуультай хамтран хэрэгжүүлж байна. Цаашид агаарын бөмбөлөгт хөөргөсөн холбооны төхөөрөмж, төрөл бүрийн мэдрэгчийг хөгжүүлэх судалгаа хийхээр төлөвлөж байна.