Мэргэжлийн индекс: С071309
Боловсролын зэрэг: Дэд бакалавр
Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, барилга байгууламжийн цахилгааны хэлхээг загварчлах, цахилгаан дамжуулах, цахилгаан сүлжээ угсралтын зураг төсөл боловсруулах, төрөл бүрийн хүчин чадалтай цахилгаан үүсгүүр, цахилгаан электроникийн мэдлэг,ур чадвартай инженер бэлтгэнэ.
Уг компьютерийн лаборатори нь Intel core i7 процессортой суурин компьютер болон Intel core i5 процессортой зөөврийн компьютер нийт 28 оюутанд хичээл явуулах боломжтой. Мэдээлэл зүйн хичээл, С программчлалын хэлний хичээлүүд , Барилгын инженерийн ангид AutoCad ашиглан барилгын зураг зүйн хичээлүүд, Механикийн инженерийн ангид Inventor ашиглан 3D биетүүд зурах , Цахилгааны инженерийн ангид Proteus ашиглан цахилгаан болон электроникийн хэлхээний симуляцийн хийх хичээлүүд ордог.
Цахилгаан-электроникийн үндсэн элементүүдийг ашиглан хэлхээ үүсгэх, параметрүүдийг тооцох, дохионы хэлбэр хэмжээг үндэслэн дүгнэлт хийх чадварыг эзэмшинэ. Электроникийн хэлхээ үүсгэн ПЛС-ийн тусламжтайгаар хөдөлгүүрийн горимыг судлан, үйлдвэрлэлийн автоматжуулалт, ахуйн болон цахилгаан хэрэглээний оновчтой шийдлийг олохоос гадна программчлалын анхан шатны ойлголтуудыг хэрэглэж, хөгжүүлэлт хийх чадвартай болно.
Орж буй хичээл: Бүтээх ухаан, Бүтээх туршилт, Цахилгаан хэлхээ I , II, III
Курс: 1, 2, 3, 4, 5-р курс
Хүчин чадал: Нэг дор 15 хүүхэд хичээллэх боломжтой.
Давуу тал: Цахилгаан электроникийн ангийн оюутан дадлага, туршилт гүйцэтгэх бүрэн боломжтой, хэмжилтийн багаж төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон лаборатори юм.
Орж буй хичээл: Мэдээлэл боловсруулалт, Мэдээллийн технологи, Электроникийн хэлхээ, Механизийн зураг зүй, Барилгын зураг зүй, Мэдээлэл зүй, Программчлал
Курс: 1, 2, 3, 4, 5-р курс
Хүчин чадал: Нэг дор 28 оюутан хичээллэх боломжтой.
Давуу тал: Intel core i5, i7 процессортой суурин компьютер
I. Мицүбиши компаний үйлдвэрийн автоматжуулалтын 5 ширхэг иж бүрэн тоног төхөөрөмж
II. Япон улсын MGIC компаний 2015 оны бүтээл “E-station” цахилгаан электроникийн 200 гаруй туршилтыг гүйцэтгэх боломжтой иж бүрэн тоног төхөөрөмж
III. Япон улсын SANWA компаний хэмжилтийн хэрэгслийн дээжүүд