Барилгын инженер

Мэргэжлийн индекс: C073204

Боловсролын зэрэг: Дэд бакалавр

CIVIL ENGINEERING

Барилгын зураг төсөл боловсруулах, бүтээцийн тооцоо хийх, барилга, зам гүүр барих, угсрах зэрэг үйлдвэрлэлийн технологи, мөн хүрээлэн буй орчин, хот төлөвлөлт, зохион байгуулалтын тухай мэдлэгтэй, техник хэрэгсэл ашиглах, программ хангамжийн мэдлэг, ур чадвартай инженер бэлтгэнэ.

Сургалтын орчин

Бүтээх ухааны лаборатори /G303/

Инженерийн гол чадвар болох бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, барилгын техник болон материалын туршилтыг практик дээр хийж гүйцэтгэн, онолын мэдлэгээ баталгаажуулах боломж олгоно.

Орж буй хичээл: Барилгын техникийн туршилт, барилгын материал, төмөр бетон бүтээц гэсэн туршилтын хичээлүүд

Курс: 2, 3, 4, 5-р курс

Хүчин чадал – Нэг дор 25 оюутан хичээллэх боломжтой.

Давуу тал: хамгаалалтын малгай /каск/, бээлий, хамгаалалтын шил зэрэг аюулгүйн ажиллагааны хэрэгслээр бүрэн хангагдсан.

Хөрсний лаборатори /G110/

Хөрсний дээжид  хөрсний физик, механик шинж чанарын үзүүлэлтийг тодорхойлох туршилт хийгдэнэ.

  • Хөрсний дээжид иж бүрнээр хөрсний механик шинж чанарын үзүүлэлтийг
  • Ширхэгийн бүрэлдэхүүн, байгалийн чийг, хөрсний нягт, хувийн жин, хатуу хэсгийн нягт, хатуу хэсгийн хувийн жинг
  • Хөрсний шахагдалт, хэв гажилтын модуль, хувийн барьцалдалт, дотоод үрэлтийн өнцөг, шаварлаг хөрсний хөөлт, элсэн хөрсний шүүрэлт, нягтруулах оновчтой чийг, хамгийн их хуурай үеийн нягтыг тодорхойлно.

Барилгын зургийн лаборатори /G304/

Инженерийн зургийн CAD программ ашиглаж сурахын тулд оюутнууд барилгын зураг хэрхэн зурах тухай ойлголт авсан байх шаардлагатай. Тус лабораторид архитектур, дизайны зураг төслийг зурах дадлага хийнэ.

Орж буй хичээл: Архитектур дизайн, Барилгын дизайны үндэс, Барилга төлөвлөлт

Курс: 1, 2, 3, 4, 5-р курс

Хүчин чадал: Нэг дор 45 оюутан хичээллэх боломжтой.

Давуу тал: Иж бүрэн тоноглогдсон барилгын зургийн ширээ, проектор болон зориулалтын самбартай. 

Хөрсний лаборатори

Орж буй хичээл: Барилгын геодези, Хөрсний механик, Буурь суурь 

Курс: 3, 4, 5-р курс

Хүчин чадал: Нэг дор 25 оюутан хичээллэх боломжтой.

Давуу тал: Хөрсний дээжид иж бүрнээр хөрсний физик, механик шинж чанарыг тодорхойлох туршилт хийхэд ашиглагдах багаж хэрэгслээр бүрэн хангагдсан. Хөрсний налархай болон хөрсний бат бэхийг тогтоох, ширхэгийн бүрэлдэхүүнийг тодорхойлох туршилт хийгддэг.