Хими-биотехнологийн салбар нь тухайн үеийнхээ хэрэгцээ, шаардлагын дагуу төрөл бүрийн материалыг хөгжүүлэн үйлдвэрлэх химийн болон биотехнологийг ашиглан эмийн болон хүнсний үйлдвэрлэл, газар тариалан, тоног төхөөрөмж, цахилгаан, электроникийн үйлдвэрлэл зэрэг бүхий л салбарт хэрэглэж болохуйц, хими, биологийн суурь онол болон хэрэглээний технологийг системтэйгээр эзэмшүүлэн практик инженер бэлтгэхийг зорьж байна. Био инженерийн хими, биологийн мэргэжлийн суурь хичээл нь органик хими, органик бус хими, физик хими, аналитик хими, биохими, микробиологи, химийн инженерчлэл, биотехнологи хими байна. Эдгээр хичээл нь шинжлэх ухааны технологийн хөгжил, аж үйлдвэрийн технологи төрөлжих болон нэгдэх үйл явцыг ойлгох, оролцох чадвартай инженер бэлтгэхийн үндэс юм.