• Холбоо барих +976-7000-7624
  • Email info@mk.edu.mn

User Rating: 4 / 5

Star ActiveStar ActiveStar ActiveStar ActiveStar Inactive
 

Химийн лабораторын өрөө G-106

Хими-биотехнологийн салбар нь тухайн үеийнхээ хэрэгцээ шаардлагын дагуу төрөл бүрийн материалыг хөгжүүлэн үйлдвэрлэх химийн технологи, биотехнологи зэргийг ашиглан, эмийн болон хүнсний үйлдвэрлэлээс эхлээд тоног төхөөрөмж, цахилгаан, электроникийн үйлдвэрлэл зэрэг бүхий л салбарт хэрэглэж болохуйцаар системтэйгээр химийн суурь онол болон хэрэглээний технологийг эзэмшүүлэн практик инженер бэлтгэхийг зорьж байна.

Био- инженерийн ангийн мэргэжлийн суурь хичээл нь органик хими, органик бус хими, физик хими, аналитик хими, биохими, микробиологи, химийн инженерчлэл, биотехнологи хими байдаг. Эдгээр хичээл нь шинжлэх ухааны технологийн түвшин дээшлэх, аж үйлдвэрийн технологи төрөлжих болон нэгдэх үйл явцад хандах чадвар бүхий инженер бэлтгэхийн үндэс билээ.

 

  1. Дадлагын газрын нэр: Био- химийн лабораторын өрөө
  2. СУдлах хичээл: Химийн туршилт, Био-химийн туршилт, Хүнсний химийн туршилт, Байгаль шинжлэлийн лаборатори. 1, 2, 3, 4, 5-р курс
  3. Хүчин чадал: 20 оюутан хичээллэнэ.
  4. Давуу тал: Органик болон органик бус химийн лабораторын ажилд шаардагдах Япон улсын багаж тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон.